Мэдээж байгаа. Манайд нийт 14 төрлийн бүхий л Макбүүкийн кэйс зардаг бөгөөд, зарим тохиолдолд зарим загварын кэйсүүд аль нэг төрөл дээр дууссан байдаг /эрэлт багаас болоод цөөн тоогоор ирдэг/. Тиймээс та чатаар асуухдаа 1, Macbook нь хэдэн оных /асаалттай байх үед зүүн дээд өнцөгт алимны логон дээр дараад, about mac хэсэгт он нь байдаг/ 2, Хэдэн инч /12" 13" 14" 15" 16" гэдгийг мэдэхэд хангалттай, заавал 13,3" байх шаардлагагүй/ 3, Macbook Air үү? Pro юу? эсвэл зүгээр л macbook үү? гэдгээ мэдэх шаардлагатай. Ингээд та чатаар яг одоо байгаа эсэхийг асуухад өөрийн хариултыг мэддэг боллоо. Эсвэл зүгээр Macbook-ээ нээгээд зургийг нь аваад явуулахад хангалттай
Манай хаяг:
Салбар 1: TEDY төвийн 3 давхарт 15 тоот, Ажлын өдөр 10:00-18:00, амралтын өдөр 11:00-17:00 цагийн хооронд ажиллана
Салбар 2: Компьютер Ланд 1 давхарт 110 тоот
10:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна. Бүтэн сайн өдөр амарна.😊
Манай дэлгүүрт дэлгэцийн хамгаалалтын наалт 2-3 сонголттой байгаа.
- Шилэн /энэ нь амархан хагардаг, зузаан гэдгээрээ тийм ч сайн наалт биш/
- Wiwu Brand сайжруулсан наалт /Anti-glare, Anti-scratch/ нь 3 давхаргаас бүрдэхээс гадна, хурууны хээ зурагдалт үүсэх нь бага мөн хэт ягаан туяаг 80 хүртэл хувиар бууруулна
- Xpel USA хуулга /автомашинд ашигладаг/ нь хулдаасан хэлбэрийн, тусгай шингэн ашиглаж наах бөгөөд зураас болохгүй /матт болон гялгар гэсэн сонголттой/
Манай дэлгүүрт борлуулагдаж буй наалтууд нь сайн чанарын цавуутай ирдэг тул буцаж хуулахад дэлгэцэн дээр юу ч үлдэхгүй бүрэн хууларна. Мөн дэлгэцийн шинэхэн байдлыг огт гэмтээхгүйгээр хадгалдаг.
Macbook дэлгэц нь хагарч зурагдахаас илүүтэйгээр хааж нээх болгонд keyboard-ны товчлуур байнга дэлгэцэнд хүрснээр 2-3 жилийн /удаан хугацаа/ хугацаанд арилахааргүй товчлуурын хэлбэртэй толбо үүссэн байдаг. Хэрэв наалттай бол наалтыг хуулахад дэлгэц шинээрээ байх болно.